Mergen Edu Logo
Mergen Edu

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчлэгдсэн огноо: 3/4/2026

1. Оршил

"Mergen Edu" аппликейшнийг сонгосон танд баярлалаа. Хүүхдийн аюулгүй байдал болон нууцлал бол бидний хувьд хамгийн чухал зүйл юм. Энэхүү Нууцлалын бодлого нь таны болон хүүхдийн мэдээллийг бид хэрхэн боловсруулдгийг тайлбарлана.

2. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?

Зочин хэрэглэгчид хувийн ямар ч мэдээлэл сервер рүү илгээдэггүй.

Mergen Edu аппликейшн нь хичээл болон агуулгыг дуудахын тулд байнгын интернэт холболт шаардана. Хэдийгээр интернэт шаардах ч, хүүхдийн суралцалтын дэвшил, оноо, тохиргоо зэрэг үндсэн өгөгдөл нь зөвхөн таны төхөөрөмжийн локал өгөгдлийн санд л хадгалагдана. Хүүхдийн мэдээллийг бид үүлэн системд ХАДГАЛДАГГҮЙ. Та акаунт үүсгэхийг сонговол (энэ үйлдлийг зөвхөн эцэг эх хийх ёстой бөгөөд Эцэг эхийн хяналтын тооны бодлогоор хамгаалагдсан байна), дараах мэдээллийг цуглуулна: • Имэйл хаяг • Хэрэглэгчийн нэр / дэлгэцийн нэр • Профайл зураг (заавал биш) Дээрх мэдээлэл нь Firebase (Google-ийн үйлчилгээ) ашиглан аюулгүйгээр хадгалагдана. Акаунт үүсгээгүй зочин хэрэглэгчид бүрэн нэргүй байх бөгөөд ямар ч хувийн мэдээлэл сервер рүү илгээгдэхгүй.

3. Мэдээллийг хэрхэн ашигладаг вэ?

Бүртгэлтэй хэрэглэгчдийн хувьд мэдээлэл нь зөвхөн хүүхдийн суралцалтын дэвшлийг өөр төхөөрөмж дээр сэргээх зорилгоор ашиглагдана. Бид дата-г маркетинг, сурталчилгаа буюу профайл бүрдүүлэлтийн зорилгоор ашигладаггүй.

4. Зар сурталчилгаа ба Гуравдагч тал

Mergen Edu аппликейшн хүүхдэд чиглэсэн ямар нэгэн зар сурталчилгаа агуулдаггүй. Бид дараах гуравдагч этгээдийн үйлчилгээг ашигладаг: • Firebase (Google LLC) — Хэрэглэгчийн баталгаажуулалт болон мэдээллийн сангийн үйлчилгээ • Google Sign-In (Google LLC) — Нэвтрэх үйлчилгээ Эдгээр үйлчилгээ нь өөрсдийн Нууцлалын бодлоготой (Google Privacy Policy). Бид хэрэглэгчийн мэдээллийг бусад ямар ч гуравдагч этгээдэд зарахгүй, хуваалцахгүй, худалдааны зорилгоор ашигласдаггүй.

5. Хүүхдийн нууцлалын хамгаалалт (COPPA)

Бид Хүүхдийн онлайн нууцлалын хамгаалах хуулийг (COPPA) болон бусад олон улсын стандартыг дагадаг. • Акаунт үүсгэх — Зөвхөн эцэг эхэд зориулагдсан бөгөөд Эцэг эхийн хяналтын тооны бодлогоор (тооны бодлого) хамгаалагдсан. Хүүхэд өөрийн акаунт үүсгэх боломжгүй. • Зочин горим — Хүүхэд акаунтгүйгээр, ямар нэгэн хувийн мэдээлэлгүйгээр аппыг бүрэн ашиглах боломжтой. • Дотоод худалдаа — Бүх худалдан авалтууд нь Эцэг эхийн хяналтын бодлогоор хамгаалагдсан.

6. Өөрчлөлт

Бид энэхүү Нууцлалын бодлогыг шаардлагатай үед шинэчлэх эрхтэй. Аливаа өөрчлөлтийг хуудасны дээд хэсэгт байрлах "Сүүлд шинэчлэгдсэн" огноог шинэчлэх замаар мэдэгдэнэ.

7. Холбоо барих

Хэрэв танд бидний нууцлалын бодлоготой холбоотой ямар нэгэн асуулт, санал байвал доорх хаягаар бидэнтэй холбогдоно уу:

И-мэйл: eejuupts@gmail.mn

8. Өгөгдөл устгах (Data Deletion)

Та аппликейшн дотроос акаунтаа устгах боломжтой. Энэ үйлдлийг хийхэд Firebase Auth дахь хэрэглэгчийн мэдээлэл, Firestore дахь хувийн мэдээлэл болон суралцалтын дэвшил, болон Firebase Storage дахь профайл зураг бүгд бүрмөсөн устагдана.

9. Аналитик болон Алдааны тайлан

Бид хүүхдийн хувийн мэдээллийг цуглуулдаг гуравдагч этгээдийн аналитик үйлчилгээг ашигладаггүй. Зөвхөн Apple App Store болон Google Play Store-ийн стандарт, нэргүй хэрэглээний статистик болон алдааны тайланг аппыг сайжруулах зорилгоор ашигладаг.